Wednesday, October 9, 2013

Нутаг ус


Урд шөнө дахиад л нутагтаа очиж байна гэж зүүдэллээ, хэдий бодолд ойр ч дэргэд нь очоогүй арваад жил болжээ. Хааяа интернэтээс мэдээллийг нь хайж эсвэл гүүгл мапсаас харахаас цаашгүй. Зүүдэндээ сүрлэг уулсынхаа хормойд ирчихсэн харж зогсох, уулсын баруун үзүүрт нар жаргаж буй зургийг нь камераараа дарж байдаг.
Заримдаа яаж ирснээ санахгүй зарим үед жижиг онгоц, машинаараа ч ирчихсэн харагдана, яг л хуучны сайхан цаг шиг эмээ өвөө болон дотны хүмүүстэйгээ тэнд уулзаж байна заримдаа ангийн ч юм уу нээх дотно биш хүмүүстэй таарна.
Орой ажилтай одоо ингэсгээд явна гээд л цаг алдалгүй зургаа дараад холын бараа уулсын сайхныг бишрэнэ гэхдээ тийм хол газраас яаж улаанбаатард ирж ажилдаа явах билээ машинаар 2 өдөр шахуу явдаг газар гэж бодно. Өвөөгийн гэрийн үнэр гаансны утаа үнэртэх шиг...
зуу гаруй километрийн цаанаас тэнгэр газрыг холбон харагдах сүрлэг хөх уулс минь



No comments:

Post a Comment